“Ханан Шишгэд” ХХК-ийн Ерөнхий захирал С.Мөнхбат
2019/08/30
“Ханан Шишгэд” ХХК-ны танилцуулга 2020
2020/04/14

“Түмний байр” төслийн хүрээнд 2 өрхийг орон сууцтай болголоо

“Ханан Шишгэд” ХХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “Түмний байр” төслийн хүрээнд “Амар амгалан” хотхонд хоёр өрхийг орон сууцтай болгох  үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Гэр хороололд оршин суудаг, өөрийн боломж нөхцлөөр орон сууцанд орох боломжгүй айл өрхүүдийг орон сууцжуулах үндсэн зорилготой “Түмний байр” төслийг Монгол Улсын 100 хувийн хөрөнгө оруулалтай “Ханан шишгэд” ХХК-иас санаачлан албан ёсоор эхлүүлсэн. Тус компани нь анх 2006 оноос эхлэн уул уурхай, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд “Түмний байр’’ төслийг анх 2015 онд тус компанийн захирал С.Мөнхбат санаачлан тодорхой үе шат болон судалгаа явуулсны эцэст хэрэгжүүлж эхэлсэн юм.“Түмний байр” төсөл нь нийслэл хотын ард иргэдийг эрүүл орчинд, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ипотекийн 8 хувийн орон сууцны зээлд түргэн шуурхай хамруулж, орон сууцжуулах зорилготой.

Төслийн хүрээнд 2 өрхийг орон сууцтай болгосон юм. Мөн өнгөрөгч 7-р сард “Түмний байр” төслийн хүрээнд Т.Ундармаад нэг өрөө байр бэлэглэж байсан билээ.