УУЛ УУРХАЙ, ГАДААД ХУДАЛДААНЫ “ХАНАН ШИШГЭД“ ХХК-ИЙН “ТҮМНИЙ БАЙР” ТӨСЛИЙН ТАНИЛЦУУЛГА

ТӨСЛИЙН ЗОРИЛГО:

Улаанбаатар хот дахь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ард иргэдийг цэвэр агаартай эрүүл, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс ипотекийн 8 хувийн зээлд түргэн шуурхай хамруулж, ипотекийн журмын шалгуурыг бодит амьдралд ойртуулан, төсөлд хамрагдах хүсэлт өгсөн иргэн бүрийг орон сууцжуулах

ТӨСЛИЙН ЗОРИЛТ:


o Агаарын бохирдлыг бууруулж иргэдийг эрүүл цэвэр орчинд ая тухтай аж байдалд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх
o Ипотекийн 8 хувийн зээлийн хүүг бууруулж 5 хувь болгох
o Орон сууцны зээлийн урьдчилгаа 20% болгон бууруулах

ТӨСЛИЙГ САНААЧЛАГЧ:


С.МӨНХБАТ “ХАНАН ШИШГЭД” ХХК-ийн Ерөнхий захирал /2015 он/

ТӨСЛИЙН УРИА ҮГ:


Түмний байр Түмэнд нээлттэй

ТӨСЛИЙН БАЙРШИЛ:


Монгол Улс, Улаанбаатар хот

ТӨСӨЛ ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА:


Урт хугацаанд хэрэгжинэ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:


Монгол Улс гурван сая 500 мянга гаруй хүн амтай. Үүний 50 гаруй хувь буюу нэг сая 500 гаруй мянган иргэн Улаанбаатар хотод амьдарч байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн 52 хувь нь гэр хороололд амьдардаг. Тэгвэл хөгжиж буй хотын иргэд эрүүл агаар, цэвэр, аюулгүй орчинд амьдрах эрхээр хангагдах нь хамгийн энгийн зүйл. Гэвч харамсалтай нь иргэдийн ажиллаж, хөдөлмөрлөж байгаа орлого хуримтлал үүсгэх, өндөр зээлийн шалгуурыг хангах боломжгүй байгаа юм. Тиймээс төрөөс тогтоосон 30 хувийн урьдчилгаатай 8%-ийн зээлийн шалгуурыг хангах иргэд цөөн, мөн зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байна. Үүнээс улбаалаад агаарын бохирдол аюулын харанга дэлдэж, бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын амь нас, эрүүл мэндэд заналхийлж эхэлсэн. Тиймээс иргэдийг богино хугацаанд орон сууцжуулах зайлшгүй шаардлага үүсч байгаа юм.

ТӨСЛИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН СЕГМЕНТЧЛЭЛ, ЗОРИЛТОТ ЗАХ ЗЭЭЛИЙГ СОНГОХ:


Анкетийн аргаар авсан судалганаас дүгнэхэд:
o Өдрөөс өдөрт орон сууцны үнэ нэмэгдэж байна
o Иргэд урьдчилгаа 30 хувийг хуримтлуулах боломжгүй
o Ажлын байрны хомсдол ажилгүйдлээс шалтгаалан өрх тутамд цөөн тооны гишүүн нь ажил хөдөлмөр эрхэлдэг
o Хүүхдүүдээ хараад хөдөлмөр эрхлээгүй эмэгтэйчүүд олон байна. Энэ нь хүүхдийн цэцэрлэг сургууль хомсдлоос шалтгаалж байна
o Хувийн сургууль цэцэрлэгийн төлбөр өндөр, цалин нь хүрэлцээгүй
o Нийгэм эдийн засаг нь хямралтай, хэрэглээний зардал өндөртэй

Дээрх нөхцөл байдлаас хамааран залуу гэр бүлүүд, амжиргааны түвшин дундаас доогуур иргэд, төрийн албан хаагчид нь ипотекийн 8%-ийн зээлийн шалгуурыг хангаж чаддаггүй байна. Урьдчилгаа 30%-ийг урт хугацаанд хуримтлуулсаны дараа зээлэнд хамрагдах үед тэтгэврийн нас нь дөхчихсөн, эргэн төлөлтийн хугацаа нь хүрэлцэхгүй зэрэг асуудлаас болоод банкнаас зээл олгох боломжгүй байдал үүсч байна. Тиймээс амьжиргааны түвшин дундаас доош иргэдэд орон сууцжуулах төслийг хэрэгжүүлэх зүйтэй юм.

ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ:


Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн 56.9 хувь нь буюу 216 мянган өрх орон сууц худалдан авах хүсэлтэй байдаг.

ТӨСЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭНИЙ ХҮЧИН ЧАДАЛ:


Энэхүү “ТҮМНИЙ БАЙР” төслийн хэрэгжилтээр дамжуулан өөр бусад адил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудыг нийгмийн хариуцлагаа ухамсарлан иргэдийг орон сууцжуулах төсөлд нэгтгэх.

ТӨСӨЛД ХАМРАГДАХ ОРОН СУУЦНЫ СОНГОЛТ:


Нийт талбайн хэмжээ 30-50 мкв талбайтай орон сууц худалдан авах иргэд тус төсөлд хамрагдах боломжтой

ТӨСЛИЙН ҮЙЛ ЯВЦ:


o Иргэдээс анкет хүлээн авах
o Компанийн ажилчид эрэмбэлнэ
o Олон нийтийн санал асуулгаар нэн шаардлагатай орон сууцжуулах иргэнийг эрэмбэлнэ
o Түлхүүр гардуулна

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:


“Түмний байр” төслийн нээлт болгож Баянзүрх дүүргийн иргэн Төмөрчөдөрийн Ундармаад “Гоорд” ХХК-ийн “21-р зуун” хотхонд 37.54м.кв хэмжээтэй нэг өрөө орон сууцыг бэлэглэсэн.

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ДЭД ХӨТӨЛБӨР:


Ажилтай иргэн:

Зээлд хамрагдсан айл өрхийн гишүүдийг томоохон компаниудад ажлын байраар хангах боломжийг олгоно. Ингэснээр иргэд орлогоороо орон сууцны зээлийг тогтмол, найдвартай төлөх бодит боломжтой болно.

ТӨСӨЛД ХАМРАГДАХ ИРГЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА:


o Монгол Улсын иргэн байх
o Эрх зүйн бүрэн чадамжтай байх
o Өөрийн нэр дээр орон сууцны үл хөдлөх хөрөнгөгүй байх

ТӨСӨЛД ХАМРАГДАХ ИРГЭНИЙ БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:


o Өргөдөл
o Иргэний үнэмлэхний хуулбар
o Үл хөдлөхийн лавлагаа
o Оршин суугаа газрын тодорхойлолт
o Гэрлэлтийн лавлагаа
o Цээж зураг 3% /3*4/
2019/11/27

“ХАНАН ШИШГЭД” ХХК-аас “ДУЛААН ӨДӨР” сайн үйлсийн аян зохион байгуулж байна

Өнөөдөр Улс тунхагласны баярын өдөр бөгөөд бүх нийтээрээ амарч байгаа билээ. Харин “Ханан Шишгэд” ХХК-ийн хамт олон болон МУИС-ийн оюутнууд хамтран “Дулаан өдөр” сайн үйлсийн аяныг […]
2019/11/22

“ТҮМНИЙ БАЙР” төсөл 5 дахь өрхдөө түлхүүрийг нь амжилттай гардуулан өглөө

2019/10/25

Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн 52% гэр хороололд амьдардаг.

Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн 52% гэр хороололд амьдардаг. Тэгвэл хөгжиж буй хотын ⏫ иргэд эрүүл агаар, цэвэр, аюулгүй орчинд амьдрах эрхээр хангагдах нь хамгийн энгийн зүйл. Гэвч […]
2019/10/22

“ТҮМНИЙ БАЙР” төсөлд хамрагдах 🔟 үе шат

“ТҮМНИЙ БАЙР” төсөлд хамрагдах 🔟 үе шат 🇲🇳 7⃣5⃣0⃣5⃣0⃣5⃣0⃣9⃣
2019/10/21

Төсөлд хамрагдах IX үе шат

Төсөлд хамрагдах хүсэлт буюу өргөдөл Ирсэн өргөдлийг эрэмбэлэх Төсөлд бүртгүүлэх шаардлагатай материал Төслийн баг хамт олон тус иргэний ар гэр аж байдалтай танилцах Төслийн санаачлагч “Ханан […]
2019/10/14

Улаанбаатар хотод амьдрахад юу тулгамдаж байна?

2019/10/10

“ТҮМНИЙ БАЙР” төслийн хүрээнд иргэн Оюундарь байрныхаа түлхүүрээ гардан авлаа.

“ТҮМНИЙ БАЙР” төслийн хүрээнд иргэн Оюундарь байрныхаа түлхүүрээ гардан авлаа.”ХАНАН ШИШГЭД” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж байгаа “ТҮМНИЙ БАЙР” төсөл үйл ажилгаагаа хэвийн явуулж иргэдийн […]
2019/09/17

“ТҮМНИЙ БАЙР” төсөл танилцуулж байна.

2019/09/17

“Түмний байр” төсөл 5 жилийн хугацаанд 2024 он хүртэл тогтвортой хэрэгжинэ.

Бид бүхэн өргөдөл бүрт хүрч ажиллана. Төслийн дэлгэрэнгүй мэдээллийг: ☎ 75050509, 🏢 ГРАНД ПЛАЗА ОФФИСЕ 15 ДАВХАР 1508 ТООТ
2019/08/30

“Түмний байр” төслийн хүрээнд 2 өрхийг орон сууцтай болголоо

“Ханан Шишгэд” ХХК-аас нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй “Түмний байр” төслийн хүрээнд “Амар амгалан” хотхонд хоёр өрхийг орон сууцтай болгох  үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Гэр хороололд […]