Уул уурхайн салбарт өргөн ашиглагддаг бульдозеруудын тухай
2019/08/22
“Түмний байр” төслийн хүрээнд 2 өрхийг орон сууцтай болголоо
2019/08/30

“Ханан Шишгэд” ХХК-ийн Ерөнхий захирал С.Мөнхбат

“Ханан Шишгэд” ХХК-тай хамт байгаа таны энэ өдрийн амар амгаланг эрж, эрхэлж буй ажил үйлс, бизнест тань амжилт хүсье.

Анх 2006 онд онгод тэнгэрийн шүтээн хайрхан “Ханан” уул, эх орноосоо гаралгүй эргэж урсдаг “Шишгэд” голоо бэлэгдэн “Ханан Шишгэд” нэртэй компани үүсгэн байгуулж, уул уурхай, гадаад худалдаа, хүнд машин механизмийн түрээсийн операторын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Ажилтан, ажилчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, харилцагч нэг бүрийн маань сэтгэлийн илэрхийлэлийн  хүчээр  тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж өнөөдрийн “Ханан Шишгэд” ХХК-ийг бий болгож, хамтдаа хөгжиж ирсэн билээ.

Бид ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Тухайлбал нийгмийн дэд бүтцийг бий болгох, түүний дотор ард иргэдээ тохилог орон сууцаар хангах, орон сууцтай болох болоцоог нь бүрдүүлэх үйл хэрэгт нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Түмний байр”төслийг санаачлан, хэрэгжүүлж байна.

“ХАНАН ШИШГЭД” ХХК нь цаашдын үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлж, компанийн засаглалыг хөгжүүлж, Монгол Улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн компани болохоор зорилт тавин ажиллаж байна.

 Та бүхэнд  хамт олныхоо нэрийн өмнөөс үргэлж баярлаж явдгаа илэрхийлэхийн ялдамд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 “Ханан Шишгэд” ХХК-ийн Ерөнхий захирал                                            С.Мөнхбат

“Ханан Шишгэд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал                                            Х.Алтангэрэл

Ханан Шишгэд” ХХК-тай хамт байгаа таны энэ өдрийн амгаланг эрэн мэндчилье.

Манай компани “Эх орныхоо баялагыг иргэн бүрт хүртээхийн төлөө” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн билээ.

“Ханан Шишгэд” ХХК нь ажилтан, ажилчид, иргэдийнхээ төлөө нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хариуцлагатай ажиллахыг урьтал болгодог. Тиймээс бид “Түмний байр” төслийг санаачлан, хэрэгжүүлж эхлээд байна.

Бид энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлж, олон иргэнийг орон сууцжуулахыг хүсч, зорин ажиллаж байна. Тус төслийг хэрэгжүүлэхэд итгэл, сэтгэл, эрч хүч, авьяас, чадвараа харамгүй зориулж байгаа нийт ажилтан, ажилчиддаа талархаж буйгаа илэрхийлж байна.

Мөн бидэнд итгэн хамтран ажилладаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгж, компаниудад  хамт олныхоо нэрийн өмнөөс үргэлж баярлаж явдгаа илэрхийлэхийн ялдамд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“Ханан Шишгэд” ХХК-ийн Гүйцэтгэх захирал                                            Х.Алтангэрэл