КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА:


Манай компани нь 2006 онд Уул уурхай, гадаад худалдаа, хүнд машин механизмийн түрээсийн операторын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Монгол Улсын нутаг дэвсгэрт хайгуул хийж, үнэт металл болон бусад төрлийн ашигт малтмалыг олборлон баяжуулах, эрдэс түүхий эдийн нөөцийг өсгөх, улсын экспортын чадавхыг нэмэгдүүлэх зорилготойгоор байгуулагдан эдүгээ 13 дах жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Дотоодын 100%-ийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж.

“ХАНАН ШИШГЭД” ХХК нь байгуулагдсан цагаасаа өнөөдрийг хүртэл өөрийн ажиллагсад болон орон нутгийн ард иргэдийн мэдлэг, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж, мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчнийг бэлтгэн гаргасаар ирсэн.

Ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Тухайлбал нийгмийн дэд бүтцийг бий болгох, түүний дотор ард иргэдээ тохилог орон сууцаар хангах, орон сууцтай болох болоцоог нь бүрдүүлэх үйл хэрэгт нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Түмний байр”төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Тухайлбал нийгмийн дэд бүтцийг бий болгох, түүний дотор ард иргэдээ тохилог орон сууцаар хангах, орон сууцтай болох болоцоог нь бүрдүүлэх үйл хэрэгт нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Түмний байр”төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

“ХАНАН ШИШГЭД” ХХК нь цаашдын үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлж, компанийн засаглалыг хөгжүүлж, Монгол Улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн компани болохоор зорилт тавин ажиллаж байна.

УРИА ҮГ:

Эх орны баялгыг иргэн бүрт хүртээхийн төлөө


ЭРХЭМ ЗОРИЛГО:


Уул уурхайн салбарын дэд бүтцийг өргөжүүлэх, ашигт малтмал түүхий эдийн бүтээгдэхүүнийг дотооддоо хагас боловсруулан экспортолж нийгмийн хариуцлагаа ухамсарлан дэлхийд өрсөлдөхүйц тэргүүлэгч аж ахуйн нэгж болох.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ:

• Хууль дээдлэх
• Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахих
• Итгэлтэй түнш байх
• Нийгмийн хариуцлагатай байх
• Бусдад үлгэр жишээ байх
• Геологийн тойм судалгаа хийх

ҮНЭТ ЗҮЙЛС:

• Чадварлаг ажилтан
• Итгэлцэл түншлэл
• Багаар ажиллах чадвар
• Бага зардлаар ихийг бүтээх
• Бусдад хүлээн зөвшөөрөгдсөн чанар
• Нээлттэй шударга байх
• Хариуцлагатай байх
• Шилдэг гүйцэтгэл
• Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, чанд мөрдөх