Мэндчилгээ


“Ханан Шишгэд” ХХК-тай хамт байгаа таны энэ өдрийн амар амгаланг эрж, эрхэлж буй ажил үйлс, бизнест тань амжилт хүсье. Анх 2006 онд онгод тэнгэрийн шүтээн хайрхан “Ханан” уул, эх орноосоо гаралгүй эргэж урсдаг “Шишгэд” голоо бэлэгдэн “Ханан Шишгэд” нэртэй компани үүсгэн байгуулж уул уурхай, гадаад худалдаа, хүнд машин механизмийн түрээсийн операторын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ажилтан, ажилчдын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, харилцагч нэг бүрийн маань сэтгэлийн илэрхийлэлийн хүчээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж өнөөдрийн “Ханан Шишгэд” ХХК-ийг бий болгож, хамтдаа хөгжиж ирсэн билээ. Бид ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхааран ажиллаж байна. Тухайлбал нийгмийн дэд бүтцийг бий болгох, түүний дотор ард иргэдээ тохилог орон сууцаар хангах, орон сууцтай болох болоцоог нь бүрдүүлэх үйл хэрэгт нийгмийн хариуцлагаа ухамсарлан “Түмний байр”төслийг санаачлан, хэрэгжүүлж байна. “ХАНАН ШИШГЭД” ХХК нь цаашдын үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлж, компанийн засаглалыг хөгжүүлж, Монгол Улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн компани болохоор зорилт тавин ажиллаж байна. Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс үргэлж баярлаж явдгаа илэрхийлэхийн ялдамд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

“Ханан Шишгэд” ХХК-ийн Ерөнхий захирал С.Мөнхбат
parallax background

"ТҮМНИЙ БАЙР" төсөл

АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛЖ, ГЭР ХОРОООЛЛЫГ ОРОН СУУЦЖУУЛАХ, ИПОТЕКИЙН 8%-ИЙН ЗЭЭЛИЙГ ИРГЭДЭД ШУУРХАЙ, ХҮРТЭЭМЖТЭЙ ХҮРГЭХ "ТҮМНИЙ БАЙР" ТӨСЛИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.